images

ХОНКОНГ, МАКАО-Д ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖААС ГАРАЛТАЙ ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Сэрэмжлүүлэг

2026-10-15

11

Хонконгийн ЭМЯ-ны зүгээс мэдээлж байгаагаар ОХУ-ын Эрхүү мужийн лабораторийн ажилтан тарваган тахлын халдвараар нас барсантай холбогдуулан тус бүс нутгаас ирж буй зорчигчдыг тусгайлан эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа гэв.

Мөн ДЭМБ болон ОХУ-ын албан ёсны мэдээлэлд үндэслэн нас барсан лабораторийн ажилтантай хавьтал болсон иргэдээс өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа тул Хонконгд эрсдлийн түвшинг бага хэмээн Хонконгийн ЭМЯ үзэж байгаа аж. Гэхдээ болзошгүй тарваган тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд Хонконгийн нисэх буудал, боомтуудад хүний биеийн халуун хэмжилтийг тогтмол явуулж байгаа ба ханиах, халуурах шинж тэмдэгтэй эсвэл Эрхүү орчмоос ирж буй зорчигчдыг тусгаарлан, нэмэлт үзлэг шинжилгээ хийх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Макаод мөн дээрхтэй ижил төстэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ 14 хоногийн дотор Эрхүү орчмоор зорчсон зорчигчдыг тусгайлан эрүүл мэндийн хуудас бөглүүлэх, нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Макаогийн Засгийн газар хилийн боомтууд дээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл тогтоож, тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бэлэн байдлын арга хэмжээний сэдвээр дадлага, сургалтыг явуулсан байна.