ХОНКОНГ ЗУРГААН УЛСТАЙ ДАВХАР ТАТВАР НОГДУУЛАХААС ЗАЙЛСХИЙХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ БАТЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хонконг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Норвеги, Киргиз, Мальдив, Иордан, Руанда, Барбадос улстай тус тус давхар татвар ногдуулахаас зайлсхийх тухай иж бүрэн хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгааг Засгийн газрынхаа лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
Эдгээр хэлэлцээрийг 10 дугаар сарын 21-ний өдөр Хууль тогтоох зөвлөлд, хянан хэлэлцэхээр төлөвлөжээ. Хонконг болон холбогдох улс гэрээг албажуулсны дараа уг гэрээнүүд хүчин төгөлдөр болох юм.
Санхүүгийн үйлчилгээ ба Сангийн товчооны (Financial Services and the Treasury Bureau) хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, эдгээр хэлэлцээр нь Хонконгийн оршин суугчид болон холбогдох татварын харьяаллын бүсүүдийн иргэдийг нэг орлогод хоёр удаа татвар ногдуулахаас хамгаалахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад хил дамнасан эдийн засгийн үйл ажиллагаанаас үүсэх татварын ачааллыг илүү үр дүнтэй тооцоолж, үнэлэх боломжийг олгож байна.
Ингэснээр Хонконгийн давхар татвараас зайлсхийх тухай иж бүрэн хэлэлцээрүүд нь нийт 60 улс орныг хамарч байгаа юм.
Албан ёсны холбоос: https://www.thestandard.com.hk/finance/article/345477/