МАХНЫ ЭКСПОРТ ЭХЛЭВ
Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа нь өргөжиж буй “Дорнод Мах Маркет” компани нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “Succes Expand Limited” компанитай хамтран анх удаа махны экспорт хийлээ. Хоёр компаний гэрээний дагуу 2026 онд нийтдээ 80 тонн мах нийлүүлнэ.
Энэхүү экспортын чиглэл нь зөвхөн мах, махан бүтээгдэхүүн төдийгүй цаашид бусад төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд нийлүүлэх эхлэл болох боломжтой юм.