images

БАРКЛЭЙС БАНК (BARCLAYS) МОНГОЛД АЖИЛЛАВ

Консулын газрын мэдээ

2026-10-27

3

Хөрөнгө оруулалтын чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг Барклэйс банкны Сингапур, Хонконг дахь салбарын төлөөлөгчид Сангийн яам, Монголбанкны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин,  Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон хувийн секторын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, холбогдох зохицуулалт болон зах зээлийн боломжийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв. 
Барклэйс банкны төлөөлөгчид манай улсын банк санхүү, эрчим хүч, уул уурхай, тээвэр худалдаа, харилцаа холбооны томоохон компаниудтай уулзалт хийж, зах зээлийн бодит байдал, цаашдын хэрэгцээ шаардлагын тухай мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжийг судлан хамтран ажиллахаар болов. 
Уулзалтын үеэр манай бизнесийн салбарынхан нийт 5 тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр танилцууллаа.