ХОНКОНГИЙН ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Хонконгийн Үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулж буй 34 дэх удаагийн "JMA Хонконгийн олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн" (JMAHK) нь 2026 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны өдөр Хонконгийн хурал, үзэсгэлэнгийн төвийн (Hong Kong Convention & Exhibition Centre) 1 дүгээр танхимд болно. Азийн зүрхэнд байрлаж, Хятад улс руу нэвтрэх үүд хаалга болдог Хонконг нь дэлхийн үнэт эдлэлийн салбарынхан болон худалдан авагчидтай харилцаа холбоо тогтоох, зах зээлээ өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой газар юм. Үзэсгэлэнд үнэт эдлэл болон үнэт чулууны өргөн сонголтыг дэлгэн тавихаас гадна худалдаа хийхэд таатай орчныг худалдан авагчдад зориулан бүрдүүлнэ. Өнгөрсөн жил үнэт эдлэлийн салбарын 571 оролцогчийг хүлээн авсан бөгөөд тэдний дахин оролцох үзүүлэлт бараг 74%-д хүрсэн нь гайхалтай амжилт болсон гэнэ. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 20,000 гаруй худалдан авагчид ирж байсан байна. Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
Албан ёсны холбоос: https://www.jewelryshows.org/en/trade/fact_sheet.php