ИРГЭДИЙН АНХААРАЛД
Хонконгийн засаг захиргаа 2023.01.08-ны өдрөөс эхлэн тус хотод хүрэлцэн ирэх нөхцөлөө БНХАУ-ын зорчих хөдөлгөөний шинэ журамтай уялдуулан дахин өөрчиллөө.
Тухайлбал, Хонконгт хүрэлцэн ирэх иргэн та дараах мэдээллийг биедээ цахим, эсвэл цаасан хэлбэрээр авч явах шаардлагатай. Эдгээр нь:
1. “Ковид-19” вакцины 3 тунд хамрагдсан гэрчилгээ (Вакцины эсрэг эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын тодорхойлох бичиг орчуулгын хамт)
2. 24 цагийн дотор авсан түргэвчилсэн "RAT" шинжилгээний сөрөг хариу (48 цагийн дотор өгсөн "PCR" шинжилгээний сөрөг хариу байж болно)
Хонконгийн хил нэвтэрсний дараа тус хотын эрүүл мэндийн байгууллагаас хүн бүрийн вакцины болон ковидын шинжилгээний мэдээллийг шалгахгүй хэдий ч санамсаргүй түүврийн аргаар шалгах магадлалтай болохыг анхааруулж байна.
Иргэн та Хонконгт ирсэн өдрөөсөө эхлэн бүх төрлийн үйлчилгээний газраар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой ба гагцхүү маскаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай.
Үүнээс гадна та Хонконгийн хилээр нэвтрэхдээ дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
1. Аяллын зорилгоо тодорхой тайлбарлах.
2. Аяллын үед байрлах зочид буудал, орон сууцны хаяг, мэдээллээ баталгаажуулсан байх.
3. Хэрэглээний бэлэн мөнгөтэй байх.
4. Буцах нислэгийн тийзээ захиалсан байх.
5. Хил дээр өгсөн жижиг тасалбар (зөвшөөрөл)-ыг буцах хүртэл хадгалах.
6. Хонконгт хориглосон болон хязгаарласан эд зүйлс авч явахгүй байх.
7. Хэрэв та дамжин өнгөрөх зорилгоор Хонконгт ирсэн бол дараагийн нислэгийн тийзээ үзүүлэх зэрэг болно.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГ, МАКАОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР