images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэг

2023-11-03

222

Хонконгийн аялал жуучлалын салбар сэргэж, иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэх хандлагатай байна.
Орон нутгийн хууль, хяналтын байгууллагын зүгээс гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болов. Тухайлбал, хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх явдалтай тэмцэх зорилгоор олон нийтийн гудамж талбай, үйлчилгээний газруудад гэнэтийн шалгалт зохион байгуулж байгаа тул биедээ гадаад паспорт, хилээр нэвтэрсэн тасалбараа авч явахыг зөвлөж байна.
Мөн Хонконгийн Гаалийн байгууллага, Шилжилт хөдөлгөөний газар (Immigration Department)-аас хилийн хяналт шалгалтыг чангатгаж, зорчиж буй гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байгааг анхаарна уу. Үүнд:
1. Буцах нислэгээ захиалсан байх. Хэрэв та эх газраар дамжин буцахаар төлөвлөсөн бол галт тэрэг, усан онгоцны тасалбараа урьдчилан захиалсан байх.
2. Байрлах зочид буудал, орон сууцны хаяг, мэдээлэл баталгаажсан байх.
3. Хэрэглээний бэлэн мөнгөтэй байх.
4. Олон улс болон Хонконгт хориглосон болон хязгаарласан эд зүйлс авч явахгүй байх.
5. Дамжин өнгөрөх зорилгоор Хонконгт ирсэн бол цааш зорчих тасалбараа үзүүлэх зэрэг болно.

тагууд: warning