images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2024-05-02

57

Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвөөс 2024.04.30-ны өдрөөс эхлэн “Аянга цахилгаантай бороо” гэсэн дохиог зарлаад байна.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвөөс дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг сэрэмжлүүлж байна. Үүнд:
1. Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх.
2. Далайн ус, голд орохгүй байх.
3. Ууланд авирах, алхалт хийхээс зайлсхийх.
4. Өндөрлөг газар зогсохгүй байх, цахилгаан дамжуулах чадвартай объект, модноос хол зогсох зэрэг болно.
Хонконг, Макаод жилийн 5-9 дүгээр сарын хооронд борооны улирал үргэлжилж, жилийн хур тунадасны 80 орчим хувь нь ордог тул аянга, дуу цахилгаантай бороо орох, хүчтэй салхи дэгдэх нь элбэг.
Иймд иргэн Та орон нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг MyObservatory аппликейшн, эсхүл www.hko.gov.hk вебсайтаас тогтмол авч, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

тагууд: warning