ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Хонконгийн Иргэний нисэхийн газраас нислэгийн аюулгүй байдалд нөлөөлсөн зөөврийн цэнэглэгч (power bank)-тэй холбоотой хэд хэдэн хэргийг хянаж үзээд дараах шийдвэрийг гаргаад байна.
2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Хонконгийн агаарын тээврийн дөрвөн компани (Cathay Pacific Airways, HK Express, Greater Bay Airlines, Hong Kong Airlines)-аар үйлчлүүлж буй зорчигчид нислэгийн үеэр гар утас, электрон төхөөрөмжөө зөөврийн цэнэглэгчээр цэнэглэхийг хориглов. Мөн зөөврийн цэнэглэгчээ зорчигчийн суудлын дээд хэсэгт байрлах гар тээшний саванд хадгалахыг хориглож, суудлын урд хэсэгт байрлах халаас, эсхүл суудлын доод хэсэгт авч явахыг зөвлөж байна.
Сүүлийн үед зорчигчид чанар муутай, халалт ихтэй зөөврийн цэнэглэгчийг удаан хугацаагаар хэрэглэх, нарны шууд тусгал бүхий халуун орчинд байлгах, физик гэмтэлтэй зөөврийн цэнэглэгчийг битүү цүнх саванд хийсний улмаас гал гарах, шатаж дэлбэрэх аюул нэмэгдсэн тул дээрх агуулга бүхий шийдвэрийг олон улсын иргэний нисэхийн компаниуд гаргасаар байна. Иймд зөөврийн цэнэглэгч сонгох, хэрэглэх, авч явах үеийн аюулгүй байдлыг хангаж, аялалд гарахдаа онцгой анхаарахыг иргэддээ зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР