images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ.

Сэрэмжлүүлэг

2025-11-14

65

Хэрэв Таны бие болон ачаа, тээшинд мах, махан бүтээгдэхүүн, өндөг байгаа бол:

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “Ангийн мах, махан бүтээгдэхүүн, шувууны мах, өндөг хилээр нэвтрүүлэх тухай хууль”-д зааснаар Хонконгийн Хүнс, эрүүл ахуйн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр чанасан өндөгнөөс бусад мах, махан бүтээгдэхүүн, өндөг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр мах, махан бүтээгдэхүүн, өндөг хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд 50,000 хонконг доллар /25 сая орчим төгрөг/ хүртэл хэмжээгээр торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх зохицуулалттай. Иймд иргэн Та тусгай зөвшөөрөлгүй бол Хонконгийн хилээр мах, махан бүтээгдэхүүн, өндөг нэвтрүүлэх оролдлого хийж болохгүй юм.

Иймд Хонконгийн хилээр зорчин ирж буй иргэд Та бүхэн Монгол Улсын хууль, эрх зүйн нэг орчноос өөр орчинд нэвтэрч байгаа тул дээрх хуулийг мөрдөж, эрх зүйн байдлаа хамгаалж зорчихыг сэрэмжлүүлж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГ, МАКАОД СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

 


тагууд: aboutworkNdays warning