images

Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлээрэй.

Сэрэмжлүүлэг

2026-01-26

118

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгд 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Үүнд:

           

Автотээврийн хэрэгсэл жолоодох үедээ 2 оос дээш ухаалаг төхөөрөмжийг хянах самбарын дээр болон салхины шилний орчимд байрлуулахгүй байх. Зөрчсөн тохиолдолд 320 хонконг доллар буюу 160,000 төгрөгөөр торгоно.

Жолоо барих үедээ гар утсаа ашиглахгүй байх. Зөрчсөн тохиолдолд 600 хонконг доллар буюу 300,000 төгрөгөөр торгоно.

 

 

Хурд хэтрүүлэхгүй байх. Зөрчсөн тохиолдолд хэтрүүлсэн хурдаас хамаарч 480-1500 хонконг доллар буюу 240,000-750,000 төгрөгөөр торгоно.

 

 

 

 

 

 

 

 

Бүх төрлийн автобус, такси, хувийн авто машинд суухдаа суудлын бүс заавал зүүх. Зөрчсөн тохиолдолд 320 хонконг доллар буюу 160,000 төгрөгөөр торгоно. Давтан зөрчил гаргавал 5000 хонконг доллар буюу 2,500,000 хүртэл төгрөгийн торгууль оногдуулах боломжтой.

 

 

 

 

 

Дээрхээс гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчих (зориулалтын бус газар зогсох, үргэлжилсэн цагаан шугам давах, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх, зариулалтын бус газар ачаа бараа буулгах, ачих)-тэй холбоотой аливаа үйлдэлд оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн.

Иймд иргэд Та бүхэн замын тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хэрэгжиж буй хууль, дүрмийг чанд мөрдөж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлээрэй!  

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГД СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


тагууд: warning