images

Хонконг тамхины хяналтыг чангатгав.

Сэрэмжлүүлэг

2026-01-26

145

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгд 2026 оны 1 дүгээр сараас эхлэн тамхины хяналтыг чангатгаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв. Үүнд:

           

Тамхи татахыг хориглосон газарт тамхи татахгүй байх. Тодруулбал, эмнэлэг, сургууль, орон сууцны гарц, орцноос 3 метрээс ойр зайнд тамхи татах хориотой. Мөн нийтийн тээвэрт болон бусад олон нийтийн газарт дугаарлаж байх үед тамхи татаж болохгүй. Зөрчсөн тохиолдолд 3000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно.

 

 

 

 

 

 

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн энгийн тамхинаас бусад бүх төрлийн халаадаг тамхийг олон нийтийн газарт эзэмших, ашиглах хориотой. Зөрчсөн тохиолдолд 3000 хонконг доллар буюу 1,500,000 төгрөгөөр торгоно.

 

 

 

 

 

Иймд иргэд Та бүхэн Хонконгд зорчих үедээ хууль, дүрмийг чанд мөрдөж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлээрэй!  

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГД СУУГАА

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


тагууд: warning